ХИЛЧИН БҮСГҮЙ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2025-01-16 191 0

Холбоодын Нэгдсэн Улсын аварга шалгаруулах Бадминтоны 2025 оны тэмцээн Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дорнод аймаг, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Д.Баярчимэг түрүүллээ. Тэрбээр финалд өнгөрсөн жилийн аварга Г.Мягмарцэрэнг 2:0-ээр (21:19, 21:15) буулгаж авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ