ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…

2025-01-16 146 0

Боловсролын сайдын тушаал, Боловсролын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах баг тус аймагт ажиллаж байна.

Зөвлөн туслах багийн бүрэлдэхүүн дэх Монгол Улсын Гавьяат багш нар 2025 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Уг сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 35 захирал, 56 сургалтын менежер, 23 нийгмийн ажилтан хамрагдаж, Монгол Улсын боловсролын эрх зүйн шинэчлэл, сургуулийн менежментийг сайжруулах прагматик арга замуудын талаар мэдээлэл авч хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ