Газар шорооны ажил хийхдээ заавал мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй

2023-04-25 19 0

Газар шорооны ажил зөвшөөрөлгүй, дур мэдэн хийж цахилгааны кабель гэмтээх тохиолдол хаврын улиралд ихээхэн гардаг.

Газар шорооны ажил хийхдээ заавал мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй!

Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж кабель шугам гэмтээснээр цахилгаан түгээлтийн хэвийн ажиллагаанд гадны нөлөөтэй гэмтэл гарснаас эрчим хүч дутуу түгээгдэж, хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ тасалдах эрсдэлтэй.

Тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй газар шорооны ажил дур мэдэн хийж цахилгааны кабель шугам гэмтээхгүй байхыг нийт ард иргэд ААНБ-уудад хандан уриалж байна.

Эх сурвалж: Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК

Холбоотой мэдээ