ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 155 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРӨӨС СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ ГАРДУУЛЛАА

2023-01-27 72 0

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар 2022 онд тус дүүргийн улсын өмчийн цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг бүрэн шинэчлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд 155 дугаар цэцэрлэгт хүүхэд бүрийн тоогоор эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан хэрэглэл, гудас, хөнжлийн хангамжийг нэмэгдүүлсэн юм.

Мөн тус цэцэрлэгт Олон Улсын “МОНТЕССОРИ” хөтөлбөрийн хүрээнд 236 ширхэг ганцаар тоглох тоглоом, 20 багц багаар тоглох тоглоомыг гардуулан өгөв. Ингэснээр хүүхэд бүрд хүртээмжтэйгээр хэрэглэх боломжийг олгоод байна.

Эдгээр хэрэглэгдэхүүнийг Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 19 дүгээр хороон Засаг дарга Л.Цэеэрэгзэн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Н.Оюунгэрэл нар гардуулан өгч, дүүргээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

/эх сурвалж: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ажлын алба/

Холбоотой мэдээ