“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” хоёр дахь шатны төслийн үйл ажиллагаа эхэллээ

2023-01-19 44 0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” хоёр дахь төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны зургадугаар сар хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд:

Нэгдүгээрт, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаныг чадавхжуулах, менторын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, зорилтот хүүхэдтэй ажиллах нөхөн сэргээх тусламж үйлчилгээний арга зүйг боловсруулан турших болон иргэний нийгмийн байгууллагыг сургах ажлуудыг хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлнэ.

/Эх сурвалж: ГБХЗХГ/

Холбоотой мэдээ