ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ АЛБА ХААГЧДАД “БАТЛАМЖ” ГАРДУУЛЛАА

2023-01-19 51 0

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч хамрагдаж, сонгон шалгаруулалтад 107 алба хаагч тэнцсэн юм.

Дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.01.19/ “Батламж” гардуулах ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчид цаашид хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод, гадаадын сургалтуудад давтан болон мэргэшин суралцах боломжтой болж байна.

/эх сурвалж: ЦЕГ-ын ХМТөв/

Холбоотой мэдээ