МЭНЭНГИЙН ОТРЯД, ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУГААР АНГИД “ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” ОЛГОХ БАГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-19 48 0

Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн дугаар ангийн албан хаагчид болон хугацаат цэргийн албан хаагчдад 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд “Гэр бүлийн боловсрол олгох” цогц сургалтыг Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа.

Сургалтаар “Гэр бүлийн боловсрол”, ” Гэр бүлийн сэтгэл зүйн байдал”, “Гэр бүл төлөвлөлт”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Харилцаа, хандлага”, “Стрессийг зохицуулах нь”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Хүүхэд хамгааллын бодлого”, “Хүүхдийн хүчирхийллийн шинж тэмдгийг танин мэдэх нь” “Аврагч мазаалай” сэдвүүдээр 20 багц цагийн сургалтыг оролцооны арга дээр тулгуурлан явуулж, “Хосын харилцаа” картаар гэр бүлээрээ ажиллах, ” Жирэмсэн аав” төрөхийн өвдөлт мэдрүүлэх зэрэг сонирхолтой сургалтын хөтөлбөрүүдийг ашиглан зохион байгуулжээ.

/эх сурвалж: TV-6 телевиз/

Холбоотой мэдээ