PEARSON АНГЛИ ХЭЛНИЙ ЦОГЦ ХӨТӨЛБӨРТ САЙНЦАГААН СУМЫН МАНДАЛ СУРГУУЛЬ ХАМРАГДАНА

2023-01-17 7 0

Тус хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах ажээ.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй PEARSON байгууллагатай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг 2 дугаар улирлын хичээл эхэлмэгц судалж эхлэх юм байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Холбоотой мэдээ