“Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэллээ

2022-11-21 16 0

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал газрын тосны газар болон Жи Өү Эйч ХХК-ийн хооронд Номгон IX талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан билээ.

Жи Өү Эйч ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн Номгон-9П цооногоос метан хий гарч эхэллээ.

Цаашид олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажил үргэлжилнэ.

Холбоотой мэдээ