80 ЖИЛ – 8 АЖИЛ “ИД ШИД БҮТЭЭЦГЭЭЕ” АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

2022-11-18 13 0

Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд “80 жил-8 бүтээлч ажил” аяныг эхлүүлэн “Ид шид бүтээцгээе” уриан дор нэгдэж зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэх, ирээдүй болсон бяцхан дүү нартаа инээд хөөр, баяр баясал, итгэл найдвар төрүүлж мэдлэгээр хөрөнгө оруулах ажлыг СБД-н НДХ-н ажилтан албан хаагч нарыг хамруулан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 сарын 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Энэхүү аяны хүрээнд ажилтан албан хаагч нар ариун цэврийн хэрэгсэл 16 төрлийн 268 ширхэг, сурах хүнсний бүтээгдэхүүн 26 төрлийн 270 ширхэг, гал тогооны цахилгаан хэрэгсэл 2 төрлийн 2 ширхэг, хичээлийн хэрэгсэл, хувцас 19 төрлийн 162 ширхэг нийт 63 төрлийн 702 ширхэг эд материалыг цуглуулж Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “ Ид шидийн орон 2”-д хүлээлгэн өгөв.

Тус төв нь Улаанбаатар хотын хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ бүхий хүүхдийн хөгжлийн цогц төв, хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Эх сурвалж: СД-ИЙН НДХ

Холбоотой мэдээ