“АЮУЛГҮЙ ЖИШИГ ХОРООЛОЛ” ТӨСЛИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-11-18 11 0

Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас хамтран “Аюулгүй жишиг хороолол” төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс энэ сарын 17-ны өдрийг хүртэл зохион байгуулж, хаалтын ажиллагааг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд Сүмбэр сумын Баянбулагийн 1-4 дүгээр гудамжны айл өрхийг хамруулан, цахилгааны гадна, дотор монтажийн утсыг сольж, утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулан, гал унтраагуур байрлуулж, эгнээ бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг байршуулан, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналттай камер суурилуулж, гудамж талбайн гэрэлтүүлэг хийн, хашааг жигдрүүлэн, өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийсэн юм.

Сүмбэр суманд аймгийн нийт иргэдийн 60 орчим хувь нь амьдардаг бөгөөд төслийг аймгийн ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар, БОАЖЯ, Улаан загалмай хороо, Говьсүмбэр телевиз, “Дэлхийн зөн Бор-Өндөр-1” олон улсын байгууллагууд хамтран хэрэгжүүллээ.

Хаалтын арга хэмжээний үеэр Сүмбэр сумын Баянбулагийн гудамж, эгнээ хариуцсан ахлагч нарт төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсонд талархаж, ИТХ-аас “Талархал” гардуулсан юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ