ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022-11-16 17 0

Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт болон гоц халдварт, халдварт өвчний онош тогтооход хэрэглэж байгаа аргазүйг хуваалцах, үр дүнг шийдвэр гаргах түвшний холбогдох байгуулагуудад түгээх зорилгоор Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос “Оношлох эрдэм дэвшилтэт арга” онол үйлдвэрлэлийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг.

Онол үйлдвэрлэлийн бага хуралд 16 аймаг, нийслэлийн 90 гаруй мэргэжилтэн, эрдэмтэд оролцож уламжлал ёсоор судлаачдын илтгэлийг хэлэлцэж, илтгэх ур чадвар, сэдвийн агуулга, ач холбогдол зэргийг харгалзан 3 шилдэг илтгэлчийг шалгаруулан урамшууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 275-р тогтоолоор УМЭАЦТЛ-ийн малын гоц халдварт өвчнийг орчин үеийн ийлдэс судлал, молекул төвшний аргаар оношлох лабораторийг 2002 оны 11 дүгээр сард байгуулсан бөгөөд энэ жил Мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лабораторийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаагаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээ