“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-11-14 22 0

Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу жил бүр оюутны эрүүл мэндийн сарын аяныг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жилийн аяныг “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна. Оюутан залуучуудад эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох танхимын сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг арга хэмжээ ХААИС дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны 15:30 цагт ХААИС-ийн ХАТАН ТУУЛ театрт болно.

/Эх сурвалж: ХААИС/

Холбоотой мэдээ