ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ БУЙ САЙН ЖИШЭЭГ ЭНЭ УДААД “НОМИН ХОЛДИНГ” ХХК-ИЙН МИШЭЭЛ БАРИЛГЫН ИХ ДЭЛГҮҮРЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

2022-11-07 24 0

…Мишээл барилгын их дэлгүүрт сонсголын бэрхшээлтэй хоёр залуу ажилладаг. Тэднийг Т.Гансүх болон Б.Бямбадаваа гэдэг. Хоорондоо төрсөн ах дүү мэт дотно. Ажлаа хийхдээ ч, өдрийн амралтаараа ч байнга цуг явж байдаг. Тэдний гол хийдэг ажил бол агуулахад ирсэн бараа, бүтээгдэхүүнийг зааланд оруулах, өрөх, агуулахад бэлэн худалдаалах нөөц байгаа эсэхийг нягтлах…

…Тухайн үед Мишээл барилгын их дэлгүүрт ажиллаж байгаад өөр компанид шилжиж ажиллахаар болсон сонсголын бэрхшээлтэй нэгэн танил нь түүнд ажлын санал тавьжээ. “Ажлын эхний өдөр хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох материалыг танилцуулахын тулд зөвхөн надад зориулаад дохионы хэлмэрч авчирсан байсанд би үнэхээр их баярлаж байлаа” хэмээн Т.Гансүх дурсан ярив. Өмнө нь ажиллаж байсан компанид хүмүүс надтай харилцдаггүй байсан болохоор их ганцаарддаг байсан. Харин Мишээлийн хамт олон маань ажилд орсон эхний өдрөөс л утсан дээрээ мессэж бичиж харуулах, бүр ойлголцохгүй бол онлайнаар дохионы хэлмэрчтэй холбогдож тайлбарлах зэргээр аль болох надтай харилцахыг хичээж байсан нь үнэхээр талархууштай. Агуулахын ажилчид байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна хүнд бараа бүтээгдэхүүн зөөдөг учраас байгууллагаас нь тэдэнд нурууны хамгаалалтын бүс бэлэглэжээ. Т.Гансүх бүсэндээ их хайртай, биеэсээ огт салгадаггүй гэнэ. “Бүсээ зүүсэн байхад ажлыг бол маналзуулчихна шүү дээ” хэмээн ажлаараа бахархан ярих тэрээр агуулахын бүх барааны кодыг цээжээр мэднэ…

/эх сурвалж: ХНХЯ/

Холбоотой мэдээ