ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ НАЙРАГЧ ТОДРУУЛАХ “БОЛОР ЦОМ -40” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БҮТЭЭЛЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2022-11-04 52 0

“ЭЗЭН ЧИНГИС ХААН МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН”

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ташлан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Болор цом-40” яруу найргийн наадмыг зарлаж байна.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй 2 шүлгийг ирүүлнэ. /наадмын нэг бүтээл нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байна/

Бүтээлийг МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах бөгөөд MZE.khoroo.@gmail.com хаягаар илгээж болно.

Бүтээл хүлээж авах хугацаа: 2022.11.18-ыг дуустал.

Бүртгэлийн хураамж: 10.000 төг

Холбогдох утас: 9915-7788, 91160639

Жич: Цахимаар бүтээлээ илгээх найрагчид бүртгэлийн хураамжийг Төрийн банк 100 000 138682 дансанд тушаана. Монголын Зохиолчдын Эвлэл

2022 он

/эх сурвалж: МЗЭ/

Холбоотой мэдээ