СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН ХҮРЭЭНД “ШИДЭТ МОДНЫ ҮР” ЖҮЖГИЙГ ТОГЛОЖЭЭ

2022-11-03 32 0

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид Соёлын бүтээлч сарын хүрээнд Орхон, Хонгор сумдад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, урлаг соёлын үйлчилгээ үзүүлсэн байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд шинээр найруулан тавьсан “Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг тус сумдын нийт 550 хүүхдэд үзүүллээ. Тус жүжгээр дамжуулан хүүхэд багачуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах зөв сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьж байгаа аж. Хүүхдийн жүжигт мэргэжлийн уран бүтээлчдээс гадна драмын дугуйлангийн сурагчид зэрэг нийт 50 гаруй уран бүтээлч оролцлоо.

Хүүхдийн жүжгээс гадна Хонгор, Орхон сумын 370 гаруй иргэдэд “Алтан намар” уран бүтээлийн тоглолтыг тоглож, үдэш нь нийтийн цэнгүүнийг зохион байгуулсан байна.

/Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар/

Холбоотой мэдээ