
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны есдүгээр сарын 21-ний ээлжит хуралдаанаар “Нөмөр Кредит” ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авсан билээ. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 11.0 тэрбум төгрөгийн автомашины 100% хэвийн төлөлттэй зээлийн багцаар баталгаажсанаараа онцлогтой.
ХБҮЦ -ны анхдагч захиалга 2022.10.07-2022.10.13-ны хооронд хийгдэж 112 захиалагчаар баталгаажин 100% хаагдаж 10 тэрбум ХБҮЦ-ыг олон нийтээс амжилттай татан төвлөрүүллээ.
Хамтран ажилласан: Golomt Capital, Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК, Санхүүгийн Зохицуулах Хороо та бүхэндээ талархал илэрхийлье!
/эх сурвалж: Нөмөр кредит-ББСБ/

0 cэтгэгдэлтэй