“АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2022-10-26 31 0

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Гурван үе шаттай хэрэгжих уг бодлогын баримт бичгийг төрийн албан хаагчдад танилцуулах сургалтыг яамдын 1500 гаруй албан удирдах ажилтанд хүргэсэн байна. Улмаар тэдгээрээс шалгарсан шилдэг 100 албан хаагчидтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 21-ны өдөр Чингис хаан музейд уулзалт хийж “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогыг дэлгэрэнгүй танилцуулав. Мөн “Шилдэг-100” оролцогчдоос дараагийн шатанд 10 оролцогчийг тодорхой болзол шалгуурын дагуу шалгаруулах юм байна.

Сурвалжлагч Б.Мөнгөнтуул

Холбоотой мэдээ