ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙНА

2022-10-22 67 0

Улирлын томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.

7 хоногийн вирус судлалын тандалтын мэдээ:

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй; 5 (8.3%) сорьцонд энтервирус; 2 (3.3%) сорьцонд бокавирус; 1 (1.6%) сорьцонд риновирус; 1 (1.6%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь 4 хүртэлх насныханд бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-иар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-иар тус тус буурсан байна.

АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-иар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ