“ХҮНСНИЙ НОГОО ТАРЬЖ УРГУУЛАХ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-21 42 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас цэргийн байнгын тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, эрүүл аюулгүй хүнсний ногоогоор хэрэгцээгээ хангах зорилгоор “Өрхийн хэрэгцээний хүнсний ногоо тариалах” арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд “Хүнсний ногоо тарьж ургуулах технологи” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн багш нар болон Монгол цэргийн нэгдсэн Холбооны сургагч багш нар Хүнсний ногооны голлох арга технологи,Өрхийн хэрэглээний хүнсний ногооны талбай бэлтгэх, хүнсний ногоог хадгалах арга, туршлага зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Холбоотой мэдээ