МАТАД СУМ АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛЭЭ ХАРААХАН БҮРДҮҮЛЖ ДУУСГААГҮЙ БАЙНА

2022-10-21 32 0

Дорнод аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл Матад суманд ажиллаж байна. Сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ойрын хугацаанд сумдад ажиллахаар төлөвлөсний дагуу өнөөдөр Матад суманд ажиллаж байна.

Энэ хүрээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах төлөвлөгөөний биелэлтийг хангасан эсэх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг газар дээр шалгаж, танилцаж байгаа юм.

Тус сум сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг хараахан бүрдүүлж дуусгаагүй байгаа юм. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нөөцийн өвс тэжээлийг 10 дугаар сарын 25-ны дотор төлөвлөсөн хэмжээнд бүрэн бүрдүүлж дуусгах хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Холбоотой мэдээ