ДАРХАН-УУЛ АЙМАГТ “БАЙШИН” ТӨСӨЛ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-10-21 67 0

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслөөс хамтран “Байшин” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн 8 айлыг тус бүр 36м2 байшинтай болголоо. Энэ жил 3 айл шинэ байшиндаа орж байна. Тэдний төлөөлөл Дархан сумын 3 дугаар багт амьдардаг 5 хүүхэдтэй залуу гэр бүл С.Туулайхүүгийнх юм.

Байшин төсөлд хамрагдах айл өрхийн судалгааг харьяа баг, ХХҮГ, ГБХЗХГ зэрэг байгууллагуудаас гарган өгдөг. Холбогдох байгуулагуудаас гаргасан судалгаа мэдээлэлд үндэслэн төслийг хэрэгжүүлэгч төрийн болон олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг айл өрхүүдийг сонгодог.

Ингэхдээ бага орлоготой, амьдралынхаа төлөө тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхлэн зүтгэдэг, бага насны олон хүүхэдтэй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.

Хүүхэд хамгааллын жил, залуу гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд цаашид илүү олон айл өрхийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга хэллээ

Холбоотой мэдээ