300 ГА ТАЛБАЙГААС ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮЛЭЭНД ЗОРИУЛАН 30 МЯНГАН ШОО МЕТР МОД БЭЛТГЭНЭ

2022-10-19 62 0

Өвөрхангай аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 8 асуудал хэлэлцсэний нэг нь 2023 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тогтоолын төсөл, 2022 оны гүйцэтгэлийн тухай байв.

2023 онд 300 га талбайгаас үйлдвэрлэл, түлээнд зориулан 30 мянган шоо метр мод бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлах юм.

Аймгийн ой бүхий 27294 га талбайд 311390 м3 хатсан мод, 256430 м3 унанги модны нөөц байгааг модлогийн чанар муудахаас өмнө хэрэглээнд ашиглах, ойг цэвэрлэх шаардлагатай байгаа талаар БОАЖГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ