ХӨШӨӨ, ХААЛГА БИШ “ХАЛУУН УС”-НЫ ГАЗАР БАРЬЯ

2022-10-19 128 0

“ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтот төслийн баг Говь-Алтай аймгийн 18 сум 2 тосгонд 2022 оны 09-р сарын 08-аас 2022.10.06. өдрийг хүртэл ажиллаж, эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг үзлэг, оношилгоо, сургалт, лекцүүдийг зохион байгуулсан юм. Тэгвэл МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хөдөө орон нутагт нэн шаардлагатай тулгамдаж байгаа асуудал бол Хөшөө, Хаалга биш Халуун усны газар хэрэгтэй гэдгийг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Хөшөө, хаалга биш “ХАЛУУН УС”-ны газар барья

/Хөдөөд ажилласан 30 хоногт өмнө нь бас ажиллаж байсан сумдаас төрсөн сэтгэгдэл./

Ажлын шугамаар хөдөө орон нутагт нэлээдгүй явж байна.

Хамгийн сүүлд “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөө ажлаар Говь-Алтай аймгийн бүх суманд ажиллаад ирлээ.

Өмнө нь Архангай, Баян-Өлгий, Ховд аймгийн зарим нэг сумдад удаан хугацаагаар ажиллаж байсан.

Сумдад нийтлэг ажиглагдсан хамгийн хэрэгтэй, эрэлттэй зүйл бол “ХАЛУУН УС”-ны газар байна.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, техник технологийн эрин зуун гэгдэх 21-р зуунд бид ажиллаж амьдарч байж иргэд нь усанд орох газаргүй, ариун цэврийн наад захын хэрэгцээг хангах газаргүй байна гэдэг бол зүгээр л “ЭМГЭНЭЛ”

Ахуйгаасаа салаагүй цагт хөгжил ярина гэдэг бол үнэндээ л утгагүй асуудал.

Хөдөөд төрийн хөрөнгөөр зарим нь төгсөлт хамт олны санаачлагаар бүтээн байгуулалт хийгддэг ч тэр нь ХӨШӨӨ, ХААЛГА зэрэгт л явж байна.

ХӨШӨӨ, ХААЛГА бариад хөгждөг бол манай улс хөгжлийн “цэнгэлийн манлай”-д хүрчих байсан байх.

Сумын болон явуулын хэдэн иргэдээ тав тухтай, цэвэр орчинтой халуун усанд орох боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл хэчнээн сайн.

90, 100 жилээ тэмдэглэх, хаалга үүд, найр наадам ярьж байгаа эрхэм дарга нар, сум орон нутгийн бизнeс эрхлэгч нар “ХАЛУУН УС” аянг манлайлан хэрэгжүүлвэл орон нутаг, иргэддээ оруулж байгаа ахуйд, соёлд , эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт болохоор байна даа гэжээ.

May be an image of 1 person, child, footwear and indoor

Холбоотой мэдээ