ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХҮҮХДИЙН ШҮДНИЙ КАБИНЕТТАЙ БОЛЛОО

2022-10-19 67 0

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээн дээр энэ оны 9 сараас эхлэн шүдний үзлэг,оношилгоо, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд 0-18 насны хүүхдүүдэд шүдний үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, шүд эрүүлжүүлэх эмчилгээ хийсэн байна.

Хүүхэд, өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлснээр цаашид гарах олон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Иймд 0-18 насны хүүхдүүд 6 сар тутамд шүдний үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж байна.

Холбоотой мэдээ