БИД ДЭЭРЭЛХЭХГҮЙ  “STOP BULLYING”  ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР  АЯНД НЭГДЬЕ

2022-10-19 34 0

Урлагаар дамжуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” арга зүй олгох сургалт зохион байгуулагдлаа.
“Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан.
Аянд нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургууль, 29-р сургууль, 75-р сургууль, 142-р сургууль, 147-р сургууль, 88-р сургууль, 48-р сургууль, 33-р сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон сургуулиуд нэгдээд байна.


Тус аяны хүрээнд Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах арга зүй олгох сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Сургалтад хөдөө орон нутгийн 80, нийслэлийн 20 сэтгэл зүйч, нийгмийн ажилтан идэвхтэй, санаачилгатай, бүтээлчээр оролцож үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоод дуу хоолойгоо нэгтгэлээ.
Сургалтаар:
-Үе тэнгийнхний дээрэлхэлтийн үед илрэх шинж тэмдэг, хэрхэн таньж шийдвэрлэж ажиллах арга зүй, кейс, ярилцлага
-Хүүхэд залуучуудад зориулсан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх хөтөлбөр, дасгал ажил
-Хүүхдүүдэд бусдаас ялгарах онцлог давуу талдаа тулгуурлан асуудал бэрхшээлээ даван туулахад нь туслах аргачлал
-Сургуулийн орчинд хүүхдүүдэд хамгийн их тулгардаг дээрэлхэлтийн асуудлыг гаргаж шийдлийг олох чиглэлээр онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Холбоотой мэдээ