БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2022-10-18 76 0

Дорнод аймгийн засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын барилга байгууламжийг засварлах, өргөтгөх ажлыг хэрэгжүүлнэ” зорилтын хүрээнд сумдын Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгыг засварлах ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2022 онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал сумын хүүхдийн цэцэрлэг, Цагаан-овоо сумын хүүхдийн цэцэрлэг, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн гадна фасадыг засварлаж байгаа юм.

Холбоотой мэдээ