АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН ХАДЛАН БЭЛТГЭХ АЖИЛД 90 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ХЭМНЭВ

2022-10-18 70 0

Өнөөдрийн байдлаар төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэгдэн ирж буй тэжээлийн ногоон өвс нэг боодол нь 17.000 төгрөг, байгалийн хадлан 15.000 төгрөгийн ханштай байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллаж, “Баялаг Ургац” ХХК-тай Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлэгдсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглуулах гэрээ байгуулсны үндсэн дээр өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө дээрх үнээс 50 хувийн хямд өртөгөөр бэлтгэлээ.

Ингэснээр өвс тэжээл татан төвлөрүүлэх ажилд 90 орчим сая төгрөгийн төсөв хэмнэлээ.

10.000 боодол өвс буюу 10 шланз өвс Говь-Алтай аймагт тээвэрлэгдэж ирлээ.

Холбоотой мэдээ