ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ТӨСЛИЙН НЭЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-10-14 50 0

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр /2022.10.14/ ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.

Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид Говь-Алтай аймгийн “Алтай тохижилт” ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.

Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1 ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, “Алтай тохижилт” ОНӨАҮҮГ, Есөнзүйл сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.

Холбоотой мэдээ