2023 оны төсвийн төслийн талаарх иргэдийн саналыг авч байна

2022-10-13 44 0

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон.

Олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудаас “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл санал хүлээн авч байна.

Холбоотой мэдээ