ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНД E-MONGOLIA АКАДЕМИ НЭГДЛЭЭ

2022-10-11 53 0

Монгол Улсад Media and Information literacy /MIL/ буюу Хэвлэл Мэдээлэл Мэдээллийн Суурь Боловсрол /ХММСБ/-ыг бүх түвшинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, бодлогын түвшинд нөлөөлөх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зорилго бүхий Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний сүлжээнд E-Mongolia академи нэгдлээ.

Хамтран ажиллах санамж бичигт Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Доктор (PhD) М.Мөнхмандах, E-Mongolia академийн гүйцэтгэх захирал Л.Энхбат нар гарын үсэг зурж баталгаажуулав.

E-Mongolia академийн зүгээс Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран бүх нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийг зохистой, аюулгүй ашиглах хандлагыг төлөвшүүлэх, тоон хуваагдлыг бууруулах, контент бэлтгэх, сургалт зохион байгуулахад оролцогч талууд хамтран ажиллахаар ярилцлаа.

Холбоотой мэдээ