АНГЛИ ХЭЛНИЙ WELCOME ХӨТӨЛБӨРТ ЭРДМИЙН ДАЛАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ ШАЛГАРЧЭЭ

2022-10-11 36 0

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зарласан ‘Welcome’ англи хэлний хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад улсын хэмжээнд 70 гаруй сургууль оролцсоноос манай аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль шалгарсан байна.

Тус хөтөлбөрт тухайн сургуулийн ахлах ангийн хүүхдүүд 2022 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2023 оны 5-р сарын 10 хүртэл хамрагдаж англи хэлийг олон улсын B түвшинд гүнзгийрүүлэн судалж ярих, бичих, унших, сонсох бүх чадваруудаа ахиулахаас гадна хувь хүний бусад чадваруудаа ахиулах үйл ажиллагаануудад хамрагдах юм.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ