МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН СПОРТЫН 17-Р ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА

2022-10-08 52 0

Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргийн 1000 гаруй мэргэшсэн нягтлан бодогчид Өмнөговь аймагт хуран цугларч спортын 5 төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээг аймгийн Засаг дарга Р.Сэддорж нээн нийт баг тамирчдад амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн наадмыг Өмнөговь аймаг ивээн тэтгэн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Арга хэмжээний үеэр нутгийн төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, аймгийнхаа онцлог, давуу талуудыг ирсэн зочдод танилцуулах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ