Дэлхийн цомын болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо

2022-10-08 44 0

Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит улсын шилдэг боксчдын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны  5 тамирчин оролцож, гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарлаа.

 Тэмцээд 23 байгууллагын тамирчид оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн 54кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн алт,  52 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг алт,  эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт мөнгө, 51кг-ийн жинд Л.Даваадорж хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Герман улсад болох дэлхийн цомын тэмцээнд ОУХМ Б.Мишээлт, Иордон улсын Амман хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тамирчин оролцох эрхтэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ