Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга 85 хувьтай явагдаж байна.

2022-10-07 55 0

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Дорнод, Архангай, Дундговь, Ховд, Хөвсгөл, Дархан аймгуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” ийн барилга баригдаж эхэлсэн.

Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв нь 1,3 сая долларын санхүүжилттай, 1800 метр квадрат талбайг хамарсан ногоон байгууламж бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар тус төвийн барилгын явц 85 хувьтай явагдаж гүйцэтгэлийг “Сүхжин” ХХК хийж байна.

Дээрх төвийг ашиглалтад оруулснаар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа олон шалтгааныг бууруулах, эрт илрүүлэг, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, эрүүлжүүлэх цогц үйлчилгээг бий болгох юм.

Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бие даан оролцох, нийгэмших, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа бие даасан байдлаар шийдвэрлэх бусдаас хараат бус амьдрах боломжийг олгох зэрэг олон давуу талтай.

Эх сурвалж: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Холбоотой мэдээ