ДОРНОД АЙМАГТ “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-10-07 52 0

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Оюутны хөгжил” хөтөлбөрийг 2021-2024 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Дорнод аймгийн оюутан залуусыг эх оронч үзэлтэй, нийгмийн хариуцлагатай, мэргэжилдээ эзэн болж чадсан, амьдрах ухааны чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай, орлоготой,

орон нутагтаа хөдөлмөрлөх хүсэлтэй, орон нутгийн шилдэг манлайлагчдыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Орлоготой, Эрүүл, Оюунлаг, Хариуцлагатай оюутан гэсэн 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн 27 арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 3000 орчим оюутанд хүрч ажилласан байна.

Энэ жил үргэлжлэн “Оюунлаг оюутан” , “Хаан Индэр” оюутан, залуучуудын илтгэлийн тэмцээн, “Хариуцлагатай оюутан”, “Ёс заншлаа дээдэлье, өвлүүлье”, “Орлоготой оюутан” төслийн уралдаан, “Эрүүл оюутан” зэрэг 6 чиглэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ