Архангай аймгийн цагаан давааг тодорхойгүй хугацаагаар хаасан байна

2022-10-07 60 0

Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний нойтон орсны улмаас халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Архангай аймгийн засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/729 дугаартай “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах тухай” захирамжийн хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ