ЧИНГИС ХОТЫН УНДНЫ УСНЫ 5 БАЙРЛАЛД БАЙХ ХУДГИЙГ АВТОМАТЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2022-09-23 32 0

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2022 оны ОНХСангийн хөрөнгөөр Чингис хотын ундны усны 5 худгийг ухаалаг төхөөрөмж суурилуулан автоматжуулах ажил хийгдэж байна. Одоогоор Баянмөнх багийн Шинэ Өндөрхаан хорооллын замын баруун талын цагаан худаг, Булаг багийн Өргөө хорооллын худаг, Сариг багийн Нэгдсэн эмнэлгийн урд талын худаг, Өндөрхаан багийн 16-р усан сангуудыг автоматжуулаад байна.

Ирэх 7 хоногт Цогт-Өндөр багийн халуун усны худгийг автоматжуулсанаар уг ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээж авах юм.

Иймд тухайн байрлалд байх оршин суугчдад автомат худгийг ашиглалтад бүрэн орсоны дараа Усны картыг олгож, үйл ажиллагаа хэвийн явагдахыг мэдэгдэж байна. Тус хугацаанд Хэнтий-Ус ХХК-ийн автомат худгийн карттай иргэд эдгээр худгуудаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ