МОНГОЛ УЛСАД АНХНЫ ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД БҮРТГЭГДЛЭЭ

2022-09-23 18 0

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК, “Ай Дакс” ХХК, “Койн Хаб” ХХК-уудад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн тухай тогтоолыг гардууллаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд гурван сарын хугацаанд хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу дээрх гурван компани холбогдох хууль, журмын шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангасан тул ийнхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч анхны компаниудаар бүртгүүллээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах ёстой. Хэрэв бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэх юм.

Холбоотой мэдээ