АЛСЛАГДСАН СУМДЫН НИЙТ 30 СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХ, БАГШИЙН ХОЛБООТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-23 18 0

БЕГ-аас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн төвийн болон алслагдсан сумдын нийт 30 Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-той гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо /СЭЭБХ/ бүр эцэг эхийн оролцоотой сургуулийнхаа хэрэгцээнд тохируулан төслийн саналыг боловсруулж багшийн ачааллыг бууруулах, гэрийн даалгаврын гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэхэд эцэг эхийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх ажлууд төлөвлөсөн.

Мөн Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооноос СЭЭБХ, эцэг эх, багш нар, сургуулийн удирдлагын төлөөллийг оролцуулан бие биеэсээ харилцан суралцах, орон нутгийн шийдвэр гаргагчдад төслийн зорилго, үр дүнг танилцуулахын зэрэгцээ сургуульд тулгамдсан асуудлаар нөлөөллийн уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган цахим уулзалтууд зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ