74 ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГГҮЙ БОЛЛОО

2022-09-21 20 0

Иргэний үнэмлэх, Жолооны үнэмлэх, төрсний, гэрлсэний, нас барсны, оршин суугаа хаягын, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй боллоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дараах боломжууд бий болно:

– Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа” системээр дамжуулан хүлээн авах биломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх. Үүнд:

Иргэний үнэмлэх, Жолооны үнэмлэх, төрсний, гэрлсэний, нас барсны, оршин суугаа хаягын, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт

– Төрийн мэдээлэл солилцооны “И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэх

– Цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үзгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцэрнэ. 2 тал харилцан тохиролцож “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

Холбоотой мэдээ