ХӨДӨЛМӨР ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ “ХӨДӨЛМӨРИЙН ЭКСПО-ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ” БОЛЖ БАЙНА

2022-09-21 43 0

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл, START UP DORNOD төвөөс санаачлан, Дорнод аймгийн ЗДТГ- ын дэмжлэгтэйгээр ХӨДӨЛМӨР ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ “ХӨДӨЛМӨРИЙН ЭКСПО – ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ” зохион байгуулж байна.

Ажил хайгч залуучуудыг, ажил олгогч байгууллагуудтай зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд сурталчилан таниулах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг захиалагчтай холбох, харилцан бизнecийн холбоо тогтоох, туршлага солилцох боломж олгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХӨДӨЛМӨРИЙН ЭКСПО-ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахад бүх талаас нь дэмжихээ илэрхийллээ.

Түүнчлэн үзэсгэлэн яармагт оролцогчидтой уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсон, шийдвэрлэх талаас нь дэмжихээ илэрхийлж, бизнесийг дэмжин худалдан авалт хийлээ.

Үзэсгэлэн яармагаар аймгийн хэмжээнд төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалд 100 гаруй ажлын орон тоо, хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад 100 орчим сул ажлын байр сул байгаа ба ажил хайгч иргэд тухайн байгууллагын Хүний нөөцийн мэргэжилтнээс арга зүйн зөвлөгөөг шууд авч, анкет бөглөн хүний нөөцөд бүртгүүлэх боломжийг нээлттэйгээр олгож байна.

Мөн жижиг дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, иргэдэд танилцуулах үзэсгэлэнг дэлгээд байна.

/Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ