ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2022-09-21 18 0

Усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд ус ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Экологийн цагдаагийн алба, Булган аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд 2022.09.19, 20-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын баруун дэнж” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн Б, О нарын 2 удаагийн үйлдлийг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийж, техник хэрэгслүүдийг битүүмжлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаануудыг газар дээр нь хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ