ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫГ БҮРЭН ТОНОГЛОЖ ХҮНД ӨВЧТӨНИЙГ ЗӨӨВӨРЛӨХ ЯВЦДАА ЭМЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛГОЖЭЭ

2022-09-21 36 0

Нэгдсэн эмнэлэг нь түргэн тусламжийн 11 машинтай бөгөөд 8 машин нь ээлжээр 24 цагийн турш дуудлаганд, үлдсэн машинууд нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хог тээвэрлэх, эмнэлэг дундын зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бусад чиглэлээр ашиглагддаг.

Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр түргэн тусламжийн 1 автомашинд зөөврийн насилк, зөөврийн хүчил төрөгчийн баллон, амин үзүүлэлт хянах хяналтын монитор, даралтын аппарат, зөөврийн гэрэл, дефебрилятор, хүчилтөрөгчийг суурилуулах ажлыг гүйцэтгэснээр хүнд өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчилгээ хийж боломжийг хангах үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлээд байна.

/эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ