“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2022-09-21 19 0

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Герман-Монголын “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” арга хэмжээний нэг болох “Газар тариалангийн салбарын боловсрол, экстейншн, боловсон хүчин” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Уулзалтад 21 аймгийн агрономчид, Хөдөө аж ахуй их сургууль, Монголын үндэсний тариаланчдын холбоо, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллага оролцож байна. Уулзалтаас газар тариалангийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэх замаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бодлогын түвшний зөвлөмж гаргах юм.

Холбоотой мэдээ