Баталгаажуулах тандалт шинжилгээний ажлыг хийж дууслаа

2022-09-21 29 0

Мал аж ахуйн эдийн зсгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран Бат-Өлзий, Хархорин сумын үхэр сүрэгт бруцеллёз өвчний эрүүлийг баталгаажуулах тандалт шинжилгээний ажил дууслаа.

Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ний А/40 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 02-13 хүртэлх хугацаанд 2 сумын нийт 1102 өрхийн 7595 нутгийн монгол үнээнээс сүүний дээж цуглуулан авч сүүнд бруцлелёз өвчин илрүүлэх сүүний цагирган урвалын шинжилгээ хийхэд 5 өрх эерэг /+/ дүн үзүүлсэн.

Эерэг дүн үзүүлсэн өрхийн бүх үхэрээс цусны дээж цуглуулан авч ийлдсийг ялган МЭЛабораторид РБУ-н урвалын шинжилгээ хийж эерэг дүн үзүүлсэн дээжийг УМЭАЦТЛ-д баталгаажуулан ажиллаж байна.

Бат-Өлзий, Хархорин суманд нийт 10 удаагийн сургалтаар 925 малчдад сургалт хийж, 950 ш гарын авлага материал тарааж мэдээ, мэдээлэл өгч ажиллаа.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газар/

Холбоотой мэдээ