АЛБА ХААГЧИД 21 ИРГЭНИЙ АМЬ НАС, 730 САЯ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛАВ

2022-09-21 12 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Он гарсаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ