MERIT ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГ АЙМАГ, СУМДЫН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-20 15 0

MERIT төслийн зөвлөх баг Дундговь нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах”, “Олон нийтэд мэдээлэл хүргэх, олон нийтийн хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулах нь” зэрэг сэдвийн хүрээнд сургалт, менторинг үйл ажиллагааг 2022 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн хүргэж байгаа билээ.

Энэ хүрээнд төслийн Техникийн зөвлөх Жоани МкИвен “Олон нийтийн хэлэлцүүлгийг орон нутгийн түвшинд үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт цахим уулзалтыг сум, багийн Засаг дарга нар, Байгаль орчны улсын байцаагч нарт 2022 оны 9 сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтаар орон нутгийн иргэдэд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайтай холбоотой үнэн зөв мэдээлэл хүргэх, иргэдэд тулгарч буй асуудлыг сонсох, болон орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний талаар мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхийн ач холбогдлыг ярилцлаа.

/эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ