ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ “БИЗНЕС ИНКУБАТОР” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДСАН БАЙНА

2022-09-20 19 0

Азийн Сангийн БЭЭТ-ийн нэрийн хуудас болсон “Бизнес инкубатор” хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай бүхий л төрлийн сургалт, ганцаарчилсан ментор хөтөлбөрүүд болон харилцаа холбоогоо өргөжүүлэх арга хэмжээнүүдээс бүрдсэн 6 сарын хурдасгуур хөтөлбөр юм.
Хэрэв та 2-оос дээш жил бизнес эрхэлсэн, цаашид өөрийн бизнесээ өргөжүүлж, дараагийн түвшинд гарах хэрэгцээ шаардлагатай, өсч хөгжих, сурч боловсрох хэрэгцээ шаардлагатай бизнес эрхлэгч эмэгтэй бол бүртгэлээ илгээнэ үү.
Мөн та хөтөлбөрийн хугацаанд өөрийн биеээр товлосон хугацаанд танхимийн сургалтад хамрагдах, бизнес аялалд явах боломжтой байх ёстой. 7 хоногт 2 өдрийн танхимын сургалтанд суух, менторын шатанд тэнцвэл сард 4 удаа уулзалт хийх, нийт 6 сарын турш үргэлжлэх хөтөлбөртөө тууштай оролцох боломжтой байх
Өргөдлийн маягтын 2022 оны 10-р сарын 01-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авах болно.
Өргөдлийн маягтын холбоос: https://forms.gle/cHuWApgg2XpVCr3t7
Холбоо барих: 88082272, 70002272

/эх сурвалж: Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ/

Холбоотой мэдээ