СҮХБААТАР АЙМАГТ ТҮР ХАМГААЛАХ БАЙР ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2022-09-20 19 0

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл”- тэй тэмцэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 367,8 сая өртөг бүхий “Түр хамгаалах байр” байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Төслийн хүрээнд байгуулсан Түр хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Раманчандран, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга Б.Солонгоо, Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн Захиралуудын газрын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, БХХХНС Үжинг төвийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус байр нь 8 хүний орон тоотой , 2022 оны 5 сараас хохирогчийг хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 24 хохирогч хүлээн авсанаас 10 нь хүүхэд байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн 3 жилийн байдлаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний хүрээнд аймгийн Цагдаагийн газар , ГБХЗХГ, ЭМГ холбогдох газрууд хамтран Зүүн бүсийн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

/Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ